Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах танхимын сургалт 5 өдрийн турш явагдаж өндөрлөж байна

🔰Монголын Нийгмийн Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах танхимын сургалт 5 өдрийн турш явагдаж өндөрлөж байна.

🔰Тус сургалтад АНЭ, АШЭМБ-ууд болон Хувийн ортой эмнэлэгүүдийн НЭМА-нууд нийт 30 мэргэжилтэн хамрагдаж, гэрчилгээгээ гардаж авлаа.

🔰Сургалтаар НЭМА-нуудад Нийгмийн эрүүл мэндийн талаар олон улсад баримталж байгаа онол, дадлагын үндсэн мэдлэг, чадвар олгож, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үнэ цэнтэй сургалт боллоо.

🔰НЭМА-нуудынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна спортын 2 төрөлт тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулж урамшууллаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *