“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”, “Хүүхэд хөгжил, хамгааллыг дэмжих жил”-ийн удирдах ажилтаны сургалт зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн салбарын зорилго зорилтын хүрээнд

✅“Нийгмийн эрүүл мэндийн дэмжих жил”, ✅“Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Аймгийн даатгалын хэлтсийн дарга, АЗДТГ-ын НБХ-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн зэрэг зочид урилгаар оролцлоо.

✅Зөвлөгөөнд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын 200 гаруй төлөөлөл ирсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл 200 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна. 💚💚💚 Зөвлөгөөнөөр 2024 оны зорилго, зорилт,чиглэлүүд болон тулгамдсан асуудлаа ярилцаж НЭГ МЭДЭЭЛЭЛ-тэй болохыг зорьж байна.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *