Хөвсгөл аймгийн автотээврийн газрын ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2024 оны 02 сарын 22 өдрийн 1б/96 тоот зөвлөмжийн дагуу 2024 оны 2-р сарын 29-ний өдөр ЗӨСТ-ийн шимэгч судлагч В.Баярдалай, биологич Ү.Уяа-Эрдэнэ, халдвар судлагч М.Шинэбаяр нар Хөвсгөл аймгийн автотээврийн газрын 18 албан хаагчдад ЗХӨ болон шинэ ба сэргэн тархаж буй өвчин, хэрхэн сэргийлэх, хууль эрх зүйн актуудын талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр 55 ширхэг санамж материал тараан бүртгэлжүүлж тарваган тахлын байгалийн голомттой нутаг дэвсгэрээс хууль бусаар тарвагыг агнахгүй, агнасан тарвагыг тээвэрлэхгүй байх, хот суурин газар оруулснаар үүсэх эрсдлийн талаар тээврийн жолооч нарт мэдээлэл, зөвлөгөө өгсөн.

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн сургалт мэдээллийн алба

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *