ХӨХ СУВД 2024 МӨСНИЙ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ОЛС ТАТАЛТ”-ЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг амьдралын хэрэгцээ болгох үйл ажиллагааг дэмжих, мөсний баярын арга хэмжээнд оролцож буй иргэдийг цэвэр агаарт нийтийн биеийн тамираар хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хөх сувд 2024” мөсний баярын үйл ажиллагааны “Олс таталт”-ийн тэмцээнийг Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгууллаа. Уг тэмцээнд гадаадын 2 баг, Дархан-Уул аймаг 2, Улаанбаатар хотын 3, Булган аймаг 2, Өмнө-Говь аймаг 1, Төв аймаг 1, Архангай 3, Мөрөн сумын 7 баг, Алаг-Эрдэнэ сумаас 1 баг, Улаан-Уул сумаас 2 баг нийт 24 багийн 240 тамирчин оролцсон.

Тэмцээнийг хасагдах системээр зохион байгуулсан ба 3-р байрт Алаг-Эрдэнэ сумын И.Отгонбаяр ахлагчтай Морь баг, 2-р байрт Улаанбаатар хотын Төмөр замын Р.Тайванболд ахлагчтай Хангал баг, 1-р байрт Улаан-Уул сумын Б.Баттүвшин ахлагчтай Улаан-Уул баг 4 дэх жилдээ дараалан түрүүлсэн амжилт үзүүлэн өргөмжлөл үнэ бүхий зүйлийн эзэд боллоо.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *