“СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-2023 онуудад Глобал сангийн дэмжлэгтэйгээр хүн амын дундах сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг 24 сумдын анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан.

Сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн үр дүнг танилцуулах зорилгоор сумын эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтнүүд бүхий нийт 40 гаруй албан хаагчдад 2 өдрийн сургалт, хэлэлцүүлэг хийгдлээ.

Сургалтад Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнх-Аюуш, Нийгмийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Гэрэлтуяа, Хөвсгөл аймаг дахь Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны салбар хорооны дарга Ж.Лхагвасүрэн, Нэгдсэн эмнэлгийн дэд захирал, Салбар хорооны нарийн бичгийн дарга Г.Баярмаа нар оролцлоо.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *