Эх барихын яаралтай тусламжийн мэдлэг, ур чадварыг сайжруулах” сургалтыг зохион байгууллаа

ДЭМБ-ын техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр эх барихын тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн эх барихын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, яаралтай тусламжийн ур чадварыг нэмэгдүүлэх эхийн эндэгдлийг гаргахгүй байх, сэргийлж болох эхийн ноцтой хүндрэлийг бууруулах зорилго бүхий “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах” сэдэвт сургалтыг 2023 оны 04 сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн клиникийн зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор  Ж.Энхтуяа удирдан явуулсан.

Тус сургалтаар Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, Хөвсгөл аймгийн эхийн эндэгдлийн тохиолдол сүүлийн 5 жилээр, Сэргийлж болох эхийн ноцтой хүндрэлүүд, Төрөх, төрсний дараах үеийн цус алдалт, оношилгоо, эмчилгээ, Төрөх үеийн эхийн хяналт, КТГ-ийн хяналт, Жирэмсний хожуу хордлого, түүний хүндрэлээс сэргийлэх арга зүй, Умайн гадуурх жирэмслэлт, оношилгоо, эмчилгээ, Төрөх хүчний сулрал ба эхийн аарцаг, ургийн толгойн үл тохироо, Өсвөр үеийн жирэмслэлтийн онцлог, жирэмсний хяналтыг удирдах зэрэг 14 сэдвээр онолын лекц, мэдээлэл хийсэн. Төрсний дараах цус алдалт, яаралтай авах арга хэмжээ сэдвээр оролцогсодыг гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах, цус алдалтын цомог, хэрэгсэл дээр ажиллуулан үнэлгээ хийсэн.

Өсвөр үеийн тулгамдсан асуудал болох жирэмслэлт, бэлгийн хүчирхийлэл, “Нуугдмал” арга хэмжээний талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагч Ю.Одгэрэл мэдээлэл хийж өсвөр үеийн жирэмслэлтээс сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын анхаарч ажиллах чиглэлээр оролцогсодтой ярилцлага хийсэн.

            Оролцогсдыг 4 багт хувааж манас таталт, цус алдалт, тархины цус харвалт, уушгины хатгаа зэрэг сэдвээр эхийн хүндрэлийн тохиолдолд хүндрэлийн шалтгаан, яаралтай авах арга хэмжээ, сургамж, дүгнэлтийг хэлэлцэн багаар ажиллуулсан.

Сургалтын өмнө болон дараа нь оролцогчдоос мэдлэг шалгах тестийг авахад мэдлэгийн ахиц 64%-аас 86% болж 22%-иар нэмэгдсэн.

Сургалтын төгсгөлд дүгнэлт ярилцлага хийж эхийн ноцтой хүндрэлээс сэргийлэх, эндэгдэл гаргахгүй байх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг улирал бүр тооцож ажиллахаар шийдвэрлэсэн. 

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *