Цагаан-Уул сумын эрүүл мэндийн төвд сүрьеэгийн хавьтлын болон зорилтот бүлгийн хүн амын үзлэгийг зохион байгуулж байна

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, МСЭМХ-ны Хөвсгөл аймгийн салбар хороо хамтран Цагаан-Уул сумын эрүүл мэндийн төвд сүрьеэгийн хавьтлын болон зорилтот бүлгийн хүн амын үзлэгийг зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн газрын хүний нөөц, МСЭМХ-ны хөвсгөл аймаг дахь салбар хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Нансалмаа Сумын засаг даргын тамгын газрын орлогч дарга Ү.Аварзэд

Цагаан-Уул СЭМТ-ийн дарга Б.Нарантунгалаг

нар нээлт хийж багын гишүүдээ танилцуулан эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдолын талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Мөн эрт илрүүлэг үзлэгээс гадна Сумдын ЗДТГ-ын орлогч дарга болон бусад шийдвэрч гаргагч, СӨБ, ЕБС, сумын төрийн албан хаагчидын дунд Сүрьеэ, БЗДХӨ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдолын талаар мэдээлэл хүргэсэн ба эмч эмнэлгийн мэргэжилтэнүүдэд сорьц тээвэрлэлт, мантугийн сорил тавих, сүрьеэгийн анхан шатны тусламж үйлчилгээний ажлын байран дахь сургалт хийж зөвлөмж өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд

О.Дагиймаа-ЗДТГ-ын НБХ-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн

Ж.Нансалмаа-ЭМГ-ын удирдлагын хэлтэсийн хүний нөөцийн мэргэжилтэн

МСЭМХ-ны хөвсгөл аймагийн салбар хорооны удирдах зөвлөлийн гишүүн

Г.Хоролсүрэн ЭМГ-ын НЭМТ-ийн халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн

Б.Уянзаяа Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерын эмч

Ц.Эрболд Нэгдсэн эмнэлгийн БЗДХӨ-ний эмч

Б.Буянжаргал Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерын дүн бүртгэгч бага эмч

А.Баясгалан Нэгдсэн эмнэлгийн рентген техникч

Э.Эрдэнэ-Уул Эрүүл мэндийн газрын жолооч

Санхүүжүүлэгч байгууллага Глобал сангийн төслийн хүрээнд МСЭМХолбоо.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *