НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭД СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

✅НҮБ-ын Хүүхдийн сангийн Дэд суурин төлөөлөгч Аяако Кайко, Хяналт шинжилгээ мэдлэгийн менжментийн мэргэжилтэн Харуки Курихара, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Өсвөр үеийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Болорчимэг болон бусад салбарын мэргэжилтнүүд 2023 оны 03 дугаар сарын 22, 23 нд орон нутагт ажиллаж байна.

✅Энэ хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сэтгэц наркологийн тасаг, Боловсрол Шинжлэх ухааны газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, “Гэр бүлийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх” нэг цэгийн үйлчилгээний төв, аймгийн Сэтгэл зүйч нарын багийн төлөөллүүдтэй уулзаж, орон нутагт Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлаар мэдээлэл, санал солилцлоо.

✅Үүний үр дүнд цаашид НҮБ-ын Хүүхдийн сангаас орон нутгийн шийдвэр гаргагч нар болон бусад мэргэжлийн байгууллагууд, багуудтай хамтран бүх насны түвшинд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаар боллоо.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *