Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч-Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон сумын Эрүүл мэндийн төвд дутагдалтай байгаа сувилагч, багийн эмч нарыг орон нутагт бэлтгэхээр “Эм зүйн Шинжлэх ухааны их сургууль”-тай 2025 оны 1 сард гэрээ байгуулан үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна.
Энэ хүрээнд Эм зүйн Шинжлэх ухааны Их Сургуулийн 4 мэргэжлийн багш нар Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа туслах сувилагчаас “Сувилагч”бэлтгэх хөтөлбөрийн танхимын сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс орон нутагт эхлээд байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн хүний нөөц дутагдалтай Ханх, Жаргалант, Арбулаг, Цагаан-уул, Түнэл, Төмөрбулаг, Их-Уул сумдаас суралцаж байгаа 14 сувилагч нарт төлбөрийн хөнгөлөлт үзүүлэн батламжийг гардуулан үр дүнтэй чанартай суралцах чиглэл өгч амжилт хүслээ.




