Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газраас “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн эрүүл мэндийг дэмжих” салбарын нэрлэсэн жилийн хүрээнд “Эерэг хандлага-Бүтээлч сэтгэлгээ” челлэнжийг эхлүүлж байна✅✅✅
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
✅”Амьдрах орчноо сайжруулж, өрхийн эрүүл мэндийг дэмжих” нэрлэсэн жилийн удирдах ажилтны зөвлөгөөнийг төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 140 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого чиглэлээ тодорхойллоо.
✅Нэрлэсэн жилийн илгээмж дэвтрийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 10 хоногийн хугацаанд байгууллагын хэмжээнд албан хаагчдадаа танилцуулж аялуулсан ба нэрлэсэн жилийн төлөвлөгөөг 2 зорилтын хүрээнд 20 арга хэмжээг төлөвлөн ЭМБ-уудад хүргүүллээ.
✅Эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, аймгийн хэмжээнд эрүүл мэндийг дэмжигч өрх, аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах удирдамжийг аймгийн Засаг даргаар батлуулан холбогдох агентлаг, нэгжүүд рүү хүргүүлэн хамтран ажиллаж байна.
✅Салбарын хэмжээнд Олон ургалч шалтгаанаас үүсэж буй өнөөгийн байгаль, экологийн тэнцвэргүй байдлыг нөхөн сэргээхэд хүн бүрийн оролцоог дэмжих, орон нутгийнхаа өнгө төрхийг сайжруулах, эрүүл орчин бүрдүүлэх зорилгоор Ногоон эрүүл мэндийн байгууллага 5 сарын бүтээлч аяныг өрнүүлж эхэллээ.
✅✅✅Хөдөө аж ахуйн газартай хамтран “Хашаандаа ногоо тарьж ургуулах, хүнсэнд хэрэглэх арга аргачлал” сэдвээр дотоодын сургалтад байгууллагын албан хаагчдыг хамрууллаа.
✅✅✅ Дараах 6 байгууллагыг “Эерэг хандлага-Бүтээлч сэтгэлгээ” челлэнжид дуудаж байна. 21 хоногийн хугацаанд нэрлэсэн жилийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг цахим орчинд түгээгээрэй амжилт хүсье






