“Тархины цус харвалтын үеийн тусламж үйлчилгээ, сэргээн засал, асаргаа сувилгаа” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдлаа

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч нарын тархины цус харвалтын үеийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой “Тархины цус харвалтын үеийн тусламж үйлчилгээ, сэргээн засал, асаргаа сувилгаа” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасаг, Сувилахуйн алба хамтран зохион байгуулж, уламжлалт сэргээн засал, Эрүүл мэндийг дэмжих төв, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, мэс заслын тасгийн эмч, арга зүйч, хөдөлгөөн засалч, сувилагч нар өөрсдийн мэргэжлийн чиглэлээр онолын болон дадлага сургалтуудыг хийж эмч, сувилагч нарын мэдлэгийг дээшлүүллээ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс мэдээлэл хийж, Хүртээмж нийгмийн оролцооны мэргэжилтэн гэрийн нөхцөлд холголт, цооролттой үйлчлүүлэгчийг хэрхэн асрах талаар өөрийн арга туршлагаасаа хуваалцлаа. Сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн залуу эмч нар болон ахлах сувилагч, ээлжийн сувилагч нар нийт 84 хүн хамрагдсан.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *