х “Эхийн болон төрөх тойрны сэргийлж болох эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийг 3 суманд хэрэгжүүлэхээр боллоо

Люксембургийн Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эхийн болон төрөх тойрны сэргийлж болох эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамтай зөвшилцөн 10 аймгийн 20 сумдыг сонгон төслийг эхлүүлээд байна. Уг төсөл нь манай аймгийн 3 суманд хэрэгжихээр боллоо.

Орон нутагт төсөл хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл солилцох зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х. Баттуяа, НҮЭМ-ийн Хөтөлбөрийн ажилтан Ж. Солонго, Санхүү, захиргааны ажилтан П.Алтантуяа нар хүрэлцэн ирж, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Батбилгүүн болон ЭМГ, БШУГ-ын дарга нартай уулзлаа.

Энэ удаа НҮБ-ын ХАС-гийн баг дараах чиглэлээр 2 өдөр орон нутагт ажиллана.Үүнд:

1.Удирдлагуудад төслийн талаар мэдээлэл өгөх

2.Төсөлд сонгогдсон сумдын Эрүүл мэндийн төвүүд, ЕБС-ийн сургалтын тоног төхөөрөмж, сургалтын хэрэгцээг үнэлэх

3.Гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээ, тэр дундаа жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслиийн хангамжийн байдалтай танилцах

4.Нэгдсэн эмнэлгийн Өсвөр үеийн эрүүл мэндийн кабинетийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийх ✅5.Сонгогдсон ЕБС-ийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын нөхцөл байдалтай танилцах зорилготой.

Цаашид энэхүү төсөл хэрэгжсэнээр:

Сонгогдсон сумдад зайн оношлогооны тусламж үйлчилгээг бий болгоно.

Эх нярайн яаралтай тусламж, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх болон жендерт суурилсан хүчирхийлэлд эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд Сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, Сургуулийн эмч нарын мэдлэг ур чадварыг сайжруулсан байна.

Аймгийн төвөөс сонгосон нэг сургуульд бэлгийн цогц боловсролын чанарыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн кабинет байгуулагдаж, сургалтын баазтай болсон байна.

Аймгийн удирдлагууд уг төслийг хамтран хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин оролцож, орон нутгаас шаардлагатай зарим хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэж, хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар

Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар

UN-HABITAT in Mongolia НҮБ-ын Хүн амын сан

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *