Сумын эрүүл мэндийн төвүүдэд ажилладаг лаборант нарт  Монолаб ХХК сургалт зохион байгуулан ажиллав

Хөвсгөл аймгийн 23 суманд ажиллаж байгаа лаборант нарт Монолаб ХХК  Клиник-Биохимийн Humalyazer Primus багажинд хэрэглэгдэх Биохимийн урвалжуудыг тус компани төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд тус компани Хөвсгөл аймагт ирж хүлээлгэн өгч ажиллав.

Биохимийн урвалжуудыг Германы HUMAN бредийн урвалжуудыг 11 нэр төрлөөр сум бүрийн захиалсан тоогоор нийлүүлэн Клиник-Биохимийн Humalyazer Primus багажны тохиргоог сум бүрээр хийж ажиллав. Мөн энэхүү сургалтаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрт илрүүлэгтэй холбоотой лаборант нарын үүрэг, биохимийн урвалжуудын хэрэглээтэй холбоотой эдийн засгийн үр ашиг, тусламж үйлчилгээ үзүүлж буй байдалд чанарын тогтолцооны үр дүнгийн талаарх баримт нотолгоог тодорхойлох чиглэлээр Монголын лабораторын онош зүйн нийгэмлэгийн тэргүүн Анагаах Ухааны доктор Мөнхтүвшингийн Оюундэлгэр, Анагаах Ухааны Магистр Мөнхтүвшингийн Энхдэлгэр нар тус сургалтыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Мөн энэхүү сургалтад Хөвсгөл аймгийн 23 сумаас 18 сумын лаборант нар хамрагдав.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *