Арбулаг сумын эрүүл мэндийн төвд сүрьеэгийн хавьтлын болон зорилтот бүлгийн хүн амын үзлэгийг зохион байгууллаа

Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Монголын сумын эмч мэргэжилтний холбоо (МСЭМХ)-ны Хөвсгөл аймаг дахь салбар хороо хамтран Арбулаг сумын хүн амын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна.

Уг үзлэгийг МСЭМХолбоо нь Глобаль сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа чухал арга хэмжээ юм.

Үзлэгт

1. Сүрьеэ өвчний сүүлийн 5 жилийн хавьтал

2. Эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулж байна.

Мөн эрт илрүүлэг үзлэгээс гадна Сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалт, үйл ажиллагааны эрсдэл асуудалд суурилсан арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Сумын Эрүүл мэндийн төв нь уг үзлэгийг чанартай зохион байгуулахын тулд зорилтот бүлгийг зөв тогтоож, судалгаа гарган иргэдээ хамруулж байна.

Үзлэгийн баг хамт олон, Арбулаг сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд ажлын амжилт хүсье.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *