Дэлхийн “Чанар”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136 дугаар тушаалаар энэ жилийг” Эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарласантай уялдуулан аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын алба, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чанарын багийн гишүүдийг чадавхижуулах, мэдлэг сэргээх сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр: Аймгийн хэмжээнд эхний 10 сарын байдлаар 1908  төрснөөс 1916 хүүхдийн эсэн мэнд  хүлээн авсан  байна.   2022 оны эхний 10 сарын байдлаар 1661 буюу 87,1% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 247 буюу 12,9% хувь анхан шатны эрүүл мэндийн байгууллагад төрсөн байна.  Эхний 3 сартай жирэмсний  хяналтанд 89,8 хувийг авсан байна.

 Аймгийн хэмжээнд 0-17 насны эрт илрүүлэг үзлэгт нийт 50567 хүүхэд хамрагдахаас 16887  буюу 33,3% нь хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан хүүхдээс 95,8% нь эрүүл,  521 буюу  4,2% нь өвчтэй илэрсэн байна . Өвчтэй илэрсэн хүүхдийн өвчлөлийг авч үзвэл:

  1.  Амны хөндийн өвчлөл – 399/76,5%/
  2. Чих хамар хоолойн өвчлөл 49 /9,4%/
  3. Нүдний өвчлөл 21 /4%/
  4. Арьсны өвчлөл 7 /1,3%/
  5. Яс булчингийн өвчлөл  4с / 0,7%/ тус тус илэрч хяналтанд авсан байна.

0-5 насны 32186 хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба 19339 буюу 60% нь идэвхитэй үзлэг. эрүүл хяналтаар, 9935 буюу 30,8 % өвчний учир,2915 буюу 9 % нь гэрийн эргэлт хяналтаар тус тус анхан шатанд үзүүлсэн байна.  

0-5 насны хүүхдийн эндэгдэл  2022 оны эхний 10 сарын байдлаар 34 тохиолдол  бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 9 тохиолдлоор буурсан байна.  

Харьяаллаар нь авч үзвэл:

 Сумдын газрын зураг оруулах.

Арбулаг 3, Баянзүрх 2, Бүрэнтогтох 2, Галт 2, Жаргалант 1, Их-Уул 1, Тосонцэнгэл 1, Ханх 2, Цагаан-Уул 1, Цагааннуур 1, Цагаан-Үүр 2, Шинэ-Идэр 1, Эрдэнэбулган 1, Далайн-Элбэрэлт 5,  Дэлгэрмөрөн 1, Гурвангал 1, Энэрэл 3, Энх-үйлс 2,

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *