ХӨВСГӨЛ АЙМАГТ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН БАГ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН СПОРТ ЗААЛАНД ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

Монгол улсын Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболдын дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн НАСС-ийн баг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар хамтран амны хөндийн үнэ төлбөргүй үзлэгийг өнөөдөр зохион байгуулж байна. Үзлэгийн баг 41 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, одоогийн байдлаар 200 гаруй иргэдэд үзлэг, оношлогоо, зөвлөгөө, эмчилгээний тусламжийг үзүүлээд байна.

Үзлэгт: Шүдний тулгуур эд, нүүр ам согог засал, нүүр амны гажиг засал, нүүр амны мэс засал, шүд цоорох өвчин болон сувгийн эмчилгээ хийгдсэн байдал, хүүхдийн амны хөндийн төлөв байдлын үзлэг тус тус хийгдэх ба өнөөдөр 19 цаг хүртэл явагдана.

Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө тус үзлэгт идэвхтэй хамрагдаарай.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.