“Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгууллаа

“Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” сургалтыг 2022 оны 06 сарын 27-29-ны өдрүүдэд АШУҮИС, Монголын мэс заслын нийгэмлэг, АНУ-ын мэс засалчдын нийгэмлэг, гэмтлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан.

Осол гэмтлийн үеийн эмнэлэг зохион байгуулалт, мэс заслын тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийн үеийн мэдлэгийг онол, дадлага хосолсон сургалтаар олгох, Короновируст халдварын сургамж, мэдээллийг эмч ажилтнуудад хүргэх зорилготойгоор явагдлаа.

Сургалтыг УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Монгол Улсын төрийн шагналт, гавьяат эмч, АУ-ны доктор профессор О.Сэргэлэн, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн, төрийн шагналт, Монгол Улсын хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн багш АУ-ны доктор, профессор, Л.Ганболд, АНУ-ын Юта мужийн их сургуулийн профессор Раймонд Прайс, МУ-ын гавьяат эмч, АШУҮИС-ийн багш доктор О.Эрдэнээ, АШУҮИС-ийн багш доктор Ү.Санчин, Э.Сарнай нар удирдан явууллаа.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг дээр хэвлийн дурангийн мэс заслын шинэ технологи болох өрц болон хэвлийн ивэрхийг дурангийн аргаар авах хагалгааны техникийг зааж сургах ажлын байрны дадлагажуулах сургалтууд хийж 4 үйлчлүүэгчид мэс засал хийсэн байна.

Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн ЭМТ-ийн эмч,мэргэжилтнүүд нийт 216 ажилтанд коронавируст халдварын үеийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог болон сургамж, дүгнэлт, коронавируст халдварын үеийн мэс заслын тусламж үйлчилгээ сэдвээр лекц уншиж мэдээлэл өглөө.”

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.