ДЭЛХИЙН ДОНОРЫН ӨДРИЙГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2022 оны Цусны донорын дэлхийн өдрийг 6 сарын 14-нд “ Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн,бусдын амь насыг аварцгаая” уриан доор тэмдэглэж, жилийн туршид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тайлагнаж, цаашид хэрхэн ажиллах талаар мэдээллээ танилцууллаа. Манай аймаг нийт 1400 гаруй донортой ба үүнээс 150 гаруй донор цусаа бэлэглэж иргэдийн амь насыг аврах үйл ажилагаанд идэвхитэй оролцдог байна. Тус өдрөөр хүндэт доноруудаа урамшуулж, шинээр хүндэт донор болсон эрхэм хүмүүстээ талархал илэрхийлэн, олон нийтэд сурталчилан донорын эгнээнд нэгдсэн эрхэм донорууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Мөн энэ үеэр анхан шатны 28 Эрүүл мэндийн байгууллага Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ажлаа тайлагнасан өдөр байлаа. Тэмдэглэлт өдөрт 27 иргэн сайн дурын авалаггүй донорын эгнээнд нэгдэн орж, 540 донорыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн сургалтыг зохион байгуулж, гарын авлагыг 1695 иргэдэд түгээж ажилласан байна.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.