“Шишгэд бүс”-ийн Залуучуудын чуулга уулзалт боллоо

“Шишгэд бүс”-ийн Залуучуудын чуулга уулзалт Рэнчинлхүбэ суманд 2022 оны 06 дугаар сарын 19-22 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус чуулганд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийг дэмжиж салбар зөвлөл, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын газар зэрэг байгууллагууд оролцож “Тогтвортой хөгжилд бүс нутгийн залуучуудын оролцоо’’ сургалт мэдээлэл, хэлэлцүүлэг, урлаг спортын нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Аймгийн Эрүүл мэндийн газрыг төлөөлөн НЭМТ-ийн мэргэжилтэн. Б.Мөнх-Эрдэнэ “Залуучуудын эрүүл мэнд” сэдвээр мэдээлэл хийж, залуучууд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж санаачлагуудыг бүсийн Тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулан ажиллаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.