Эрүүл мэнд үндэсний баялаг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн нээлт боллоо

Орон даяар эхлүүлж буй Эрүүл мэнд үндэсний баялаг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Уг нээлтийг хөтөлбөр ёсоор зохион байгуулж төр хувийн хэвшил. анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтайгаа цахимаар холбогдон үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, цаашид анхаарах асуудлууд сэдвээр арга зүйн зөвөлгөөг чиглэл тус бүрээр өгч ажиллаа. Мөн энэ үеэр Эрүүл мэдийг дэмжих төвийн үйл ажиллагааг бүх нийтэд суртачлах зорилгоор лайв байдлаар нийт эрүүл мэндийн байгуулагын эмч ажилчид, орон нутгийн телевизоор иргэдэд шууд дамжуулан хүргэлээ. Улмаар нэгдсэн хүн амыг урьчилан сэргийлэх, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллааны нээлтийн арга хэмжээ НЭМҮТ, Focus,mn хамтран хийсэн лайвт оролцож, нээлтийн үйл ажиллагаа болон эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн эхлэлийн талаар мэдээлэл өгч хамтран ажиллаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.