“Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аян

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” үндэсний аяны хүрээнд Хөвсгөл аймаг “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяныг 2022 оны 3 дугаар сарын 16-наас 2023 оны 3 дугаар 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай зарлан хэрэгжүүлж байна.

✅✅✅ Тус аяны хүрээнд аймаг, сумдын удирдлага, аяныг хэрэгжүүлэгч байгууллагуудын 250 гаруй төлөөллүүдийг оролцуулсан “Нийтийн биеийн тамирыг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа.

✅✅✅ Зөвлөгөөнд ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр “Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” илтгэл мэдээллийг танилцуулж, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн оролцож “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аянд Эрүүл мэндийн салбарын оролцоо сэдэвт илтгэл тавьж цаашид эрүүл мэнд болон биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.

✅✅✅ ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-аас 2019 онд хийгдсэн Халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгааны дүнгээр Хангайн бүсэд илүүдэл жин ба таргалалтын түвшин улсын дундажтай ижил 49.4%-ийн тархалттай байна.

✅✅✅ Аймгийн 2021 оны ЭМГ-ын статистик мэдээгээр хүн амын дундаж наслалт 67.6 буюу улсын дунджаас 3.1 жилээр бага, нас баралтын тэргүүлэх шалтгаанд ЗСӨ 25.6%, хавдар 13.2%-ийг эзлэн тэргүүлж байна.

✅✅✅ Иймд цаашид хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд, тэдгээрийн эцэг, эхээр дамжуулан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатайг онцлов.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.