Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” үндэсний аяны хүрээнд Хөвсгөл аймаг “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяныг 2022 оны 3 дугаар сарын 16-наас 2023 оны 3 дугаар 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай зарлан хэрэгжүүлж байна.
![]()
![]()
Тус аяны хүрээнд аймаг, сумдын удирдлага, аяныг хэрэгжүүлэгч байгууллагуудын 250 гаруй төлөөллүүдийг оролцуулсан “Нийтийн биеийн тамирыг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа.
![]()
![]()
Зөвлөгөөнд ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр “Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” илтгэл мэдээллийг танилцуулж, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн оролцож “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аянд Эрүүл мэндийн салбарын оролцоо сэдэвт илтгэл тавьж цаашид эрүүл мэнд болон биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.
![]()
![]()
ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-аас 2019 онд хийгдсэн Халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгааны дүнгээр Хангайн бүсэд илүүдэл жин ба таргалалтын түвшин улсын дундажтай ижил 49.4%-ийн тархалттай байна.
![]()
![]()
Аймгийн 2021 оны ЭМГ-ын статистик мэдээгээр хүн амын дундаж наслалт 67.6 буюу улсын дунджаас 3.1 жилээр бага, нас баралтын тэргүүлэх шалтгаанд ЗСӨ 25.6%, хавдар 13.2%-ийг эзлэн тэргүүлж байна.
![]()
![]()
Иймд цаашид хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд, тэдгээрийн эцэг, эхээр дамжуулан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатайг онцлов.







