ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖМӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН СПОРТЫН БАГА НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан спортын тэмцээнийг 2022 оны 03 дугаар сарын 25-26-ны хооронд Мөрөн хотноо амжилттай зохион байгуулан ажиллаа. Уг тэмцээнд нийт 23 сумаас шигшигдэж шалгарч ирсэн эрэгтэй 6 баг тамирчид, эмэгтэй 10 баг тамирчид, аймгийн Эрүүл мэндийн газраас спортын төрөл тус бүрд 1 баг, аймгийн нэгдсэн эмнэлгээс 3 баг, Зоонозын өвчин судлөлын төв, Өрхийн эмнэлгүүдийн хамтарсан баг, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эм холбооны хамтарсан баг, Сургууль, цэцэрлэг, бусад байгууллагуудад ажиллаж байгаа эмч сувилагч нараас бүрдсэн баг тамирчид буюу нийт 600 гаруй тамирчид 15 байр 57 медалын төлөө хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.Тэмцээний Шатрын төрөлд нийт 26 тамирчин өрсөлдсөнөөс 1-р байрт Нэгдсэн эмнэлгийн тамирчин Г.Чимэддорж, 2-р байрт Тэс бүсийн тамирчин Д.Батмөнх, 3-р байрт ЗӨСТ-ӨЭМТөвийн хамтарсан багийн тамирчин Л.Гүндсамбуу нар эзэлсэн байна.Тэмцээний Ширээний теннисний төрөлд нийт эрэгтэй 13 эмэгтэй 13 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэй 1-р байрт Хувийн эмнэлгүүд, Эм холбооны хамтарсан багийн тамирчин Урандэлгэр, 2-р байрт Нэгдсэн эмнэлгийн 2-р багийн тамирчин Даваажаргал, 3-р байрт Сэлэнгэ бүсийн Буянжаргал, эрэгтэй төрөлд 1- р байрт Хувийн эмнэлгүүд, Эм холбооны хамтарсан багийн тамирчин спортын мастер Хангайбаатар, 2- р байрт Зоонозын өвчин судлөлын төв, Өрхийн эмнэлгүүдийн хамтарсан багийн тамирчин Сэргэлэнчимэг, 3-р байрт Сэлэнгэ бүсийн тамирчин Болд-Эрдэнэ нар шалгарсан байна.Тэмцээний Гар бөмбөгийн төрөлд нийт эрэгтэй 12 багийн 96 тамирчин, эмэгтэй 22 багийн 176 орчим тамирчин оролцон хулд хүчээ сорьсоноос эмэгтэй тусгай байрт Золбоо ахлагчтай Алтандэнт, Эм холбооны хамтарсан баг, хүрэл медалийг Долгормаа ахлагчтай Тэс бүсийн баг тамирчид, мөнгөн медалийн Золжаргал ахлагчтай Сэлэнгэ бүсийн баг тамирчид, Алтан медалыг Даваацэрэн ахлагчтай Нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр баг тамирчид эзэлсэн бол эрэгтэй төрөлд хүрэл медалийг Хашчулуун ахлагчтай Чандмань бүсийн баг тамирчид, мөнгөн медалыг Хөвсгөл ахлагчтай Эрүүл мэндийн газрын баг тамирчид, Алтан медалыг Болд-Эрдэнэ ахлагчтай Сэлэнгэ бүсийн баг тамирчид тус тус эзэлсэн байна. Тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчоор Нэгдсэн эмнэлгийн 1-р багийн тамирчин Даваацэрэн, шилдэг эрэгтэй тамирчинаар Сэлэнгэ бүсийн тамирчин Пүрэвцогт нар эзэлсэн байна. Тэмцээний нийлбэр дүнгээр Сэлэнгэ бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтарсан баг эзэлсэн байна.Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагаар Хөвсгөл хөгжил сан, Хувийн эмнэлгүүдийн холбоо хамтран ажилласан ба Гар бөмбөгийн тэмцээний бай шагналыг Нарантуяа даргатай ОЮУ-УНДРАА эмнэлэг ивээн тэтгэж оролцлоо.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *