“СҮРЬЕЭГҮЙ СУМ” ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЛАГ-ЭРДЭНЭ СУММонголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн сүрьеэгийн эрт илрүүлэг болон сорьц зөөвөрлөлтийг эрчимжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “СҮРЬЕЭГҮЙ СУМ” зорилтот хөтөлбөрийг 21 аймгийн 21 сумын Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан Төв аймгийн Заамар суманд 2022 оны 3 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд “СҮРЬЕЭГҮЙ СУМ” зорилтот хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг албан ёсоор зохион байгуулж гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулж сургалт зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 15,16-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” сургалт зохион байгуулж, гэрээг баталгаажуулан албан ёсны нээлтийг хийсэн байна.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.