хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлэгийн захирал Г.Оюунжаргал нар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгийн захирал М.Адилсайхантай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд тусламж үйлчилгээг оновчтой үр дүнтэй зохион байгуулахад чиглэсэн эмч эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, дэмжлэгт мэргэжил арга зүйгээр хангах, ажлын байранд сургалт явуулах, аймгийн иргэдийг Япон-Монголын эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамруулах зэргээр хамтарч ажиллана. Мөн Монгол-Японы эмнэлэг нь туршлага солилцох өдөрлөг, уулзалт, эмнэлэг зүйн арга хэмжээ зохион байгуулах, орон нутагт урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, оношилгооны чиглэлээр хамтарч ажиллана.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.