Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах нь хамгийн чухлыг онцолж аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан зөвлөгөөнийг нээж үг хэллээ…”Хамгийн их ачаалалтай хүнд нөхцөлд ажилладгийг дурдаж ажиллах орчинг бүрдүүлэхэд аймаг орон нутгаас анхаарч ажиллахыг онцлов. 2022 оныг ЭМЯ-наас “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах” нэрлэсэн жил болгон зарлажээ. Зөвлөгөөний төгсгөлд нэрлэсэн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулах юм.Зөвлөгөөнд 23 сум, нэг тосгон, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг эмч эмнэлгийн 80 гаруй ажилчид хамрагдлаа.