1921 оны чөлөөлөх тулалдаан хийх үед “Хөвсгөл хязгаарын хэргийг эрхлэх ардын түр Яам” нэртэй орон нутгийн анхны засаг захиргааны байгууллага Хатгалд бий болж, тэнд төлөөний түшмэлийг томилон суулгаж эрүүл мэндийн бодлого шийдвэргийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн билээ. Мөн Аймгийн Эрүүл мэндийн газар нь 2000 оны 4 дүгээр сараас эхлэн “Аймгийн эрүүл мэндийн газар” гэдэг нэрээр ажиллаж НЭ, СДЭ, СЭМТ, ӨЭМТ, Хувийн хэвшлийн эмнэлэг, эм хангамжын байгууллага, эмийн сангуудад 130 гаруй ЭМБ-уудад Эрүүл мэндийн тусламж, нийгмий эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Аймгийн Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн удирдлагын хэлтэс, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн төв гэсэн зохион байгуулалтайгаар төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэж эмч, мэргэжилтэн нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.