Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын хүрээнд “СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-ийг өнөөдөр эхлүүллээ.
Тус үзлэгт Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчид хамрагдах ба
Шүд
Нүд
Зүрхний эрт илрүүлгийн үзлэг 1,2 үе шаттайгаар оношлогоо, эмчилгээ хийгдэнэ.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч дарга Ц.Гансүх, Боловсролын газрын дарга О.Бадраа, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ю.Энхжаргал, Хөвсгөл Шүдний холбооны тэргүүн Б.Энхсайхан болон шүдний эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ЕБС-ын захирал, сургуулийн эмч нар, эцэг эхийн төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.




