“СҮРЬЕЭГҮЙ СУМ” зорилтот хөтөлбөрийн хүрээнд АЛАГ-ЭРДЭНЭ суманд МСЭМХ-ноос хэрэгжүүлж буй дэд төслийн хүрээнд Сумын эрүүл мэндийн төвтэй хамтран Сүрьеэгийн чиглэлээр ажиллах 12 Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Дэд төслийн хүрээнд МСЭМХ-ны Салбар хороо, Эрүүл мэндийн газар “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт”-ын үйл ажиллагааг Алаг-Эрдэнэ Сумын эрүүл мэндийн төвд хийж гүйцэтгэлээ.
Мөн Сумын эрүүл мэндийн ажилтнууддаа дэд төсөл болон сүрьеэгийн тусламж үйлчилгээний талаарх бодлого, чиглэл Сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний талаар сургалт зохион байгууллаа.