Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэгийн талбайг хумих,багасгах, тархалтыг зогсоох хамгаалалтын зурвас татах, орц гарц гаргах ажлын хүрээнд Эрүүл мэндийн газраас ажиллаж буй хүмүүсийг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлээр хангах, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Цаашид ЭМБ-уудын аюултай хог хаягдлыг устгахад шаардлагатай газрыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. ЭМБ-уудын аюултай хог хаягдлыг тушаал зааврын дагуу тээвэрлэх, устгах нь чухал юм.