Жирэмсний хяналтын хугацаанд эмнэлэг хамт явах
Тамхи татдаг бол гэртээ тамхи татахгүй байхыг хичээгээрэй.
Эхнэр, найз бүсгүйгээ гэр орны хүнд ажлаас чөлөөлөх, хамтдаа хийх
Хангалттай хугацаагаар буюу өдөрт 10-аас доошгүй цагаар унтуулж амруулахаар өөрийнхөө ажлыг зохицуулах хэрэгтэй.
Төрөхөөс өмнө эхийн гэдэс томордог учраас хөдлөх, тонгойход хүндрэлтэй байдгаас усанд орох, хөлийн хумсаа авах, гутлаа өмсөхөд нь туслаарай
Эхнэрээ төрөх дөхмөгц таны эзгүйд гэнэт өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөгөө гаргаж, хэрэгцээтэй утасны цэнэг, нэгж, унаа зэргийг бэлтгэж найз нөхөд, ойр төрлийн хүмүүс, хариуцсан эмч зэрэг хүмүүстэй урьдчилан тохиролцсон байх шаардлагатай.