“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЛОО

Read more: “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЛОО

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалт Хөвсгөл аймагт боллоо

Сургалтад аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Хөвсгөл аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 420 гаруй эмнэлгийн ажилтан, албан хаагч нар хамрагдсан. Сургалтын үеэр эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг оролцогсдод танилцууллаа.

ЭМЯ, ЦХХХЯ болон холбогдох байгууллагын хүмүүс “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт”, “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж ажилласан болно.

Эрүүл мэндийн салбарын цахимжилтаар эмийн жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээний хариуг иргэд И-Монголиа платформоор дамжлуулан авах боломж бүрдсэнийг мэргэжилтнүүд танилцууллаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *