Сургалт нь анхан шат ба лавлагаа шатлалын эмнэлэгт ажиллаж буй эмч нарт онош тавилттай холбоотой хууль эрхзүйн орчин, оношийн хэлбэржилт ба Өвчний олон улсын ангилал -10-ын дагуу кодлох талаар мэдлэг олгох зорилготой .
Сургалтыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн баталсан удирдамжийн дагуу Эмгэг судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга, Анагаах ухааны магистр , ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Х.Удвал болон эмгэг судлалын төвийн баг бүрэлдхүүн хийлээ.
Сургалт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж анхан болон лавлагаа шатлалын 119 эмч, мэргэжилтнүүд оролцож аймгийн Засаг даргын тамгын газрын Соёмбо” танхимд хийгдлээ.
Мөн сургалтын үеэр “Эмгэг судлалын тусламж үйлчилгээний түгээсэл үйлдэл”( MNS 7015-2023) үндэсний стандарт, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/447 дугаар тушаалын танилцуулга, сургалтыг хийлээ.
Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг сургалтыг хамтран зохион байгууллаа.
Сургалтын үеэр Аймгийн нэгдсэн эмнэлгийн “Эмгэг судлалын тусламж үйлчилгээний дэмжлэгт үнэлгээ”-г хийж зөвлөг тусалж ажиллаа.