Өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор байгуулагдсан “Өсвөр үеийн эрүүл мэндийн кабинет”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулан Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад эрүүл зан үйл төлөвшүүлэх төлөвлөгөөт сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Энэ удаагийн сургалтад Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид “Хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцоо” сэдвийн хүрээнд мэдээлэл авч хамтран ажиллаа.
Сургалт мэдээллийн ажлыг хамтран зохион байгуулсан сургуулийн эмч Ц.Цэцэгдэлгэр танд баярлалаа