Яаралтай тусламж, амилуулах лавшруулсан тусламжийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг тэмцээнийг эмнэлгийн орчин бүрдүүлэн тоног төхөөрөмжийг байршуулан бодит нөхцөлд нь амжилттай зохион байгуулсан нь үр дүнтэй, мэдлэг бататгасан арга хэмжээ боллоо.
Тэмцээнд оролцогч төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 15 багийн 90 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд онолын болон тодорхой тохиолдолд авч хэрэгжүүлэх эмнэлгийн гадаа орчинд болон эмнэлэг доторхи орчинд үзүүлэх яаралтай тусламж, амилуулах сэхээн амьдруулах тусламжийг хийж өрсөлдөв. Цаашид уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон ажиллах болно.
Тэмцээний шүүгчээр Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тусгай бэлтгэгдсэн сургагч багш нар бүхий Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэхийн их эмч, анагаах ухааны докторантур, ахлах зэрэгтэй, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж. Уламсайхан, Улсын 1-дүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч, анагаах ухааны магистр Б.Хосбаяр, Т.Одончимэг нар, Яаралтай тусламжийн их эмч Х. Баасандорж нар ажилласан ба яаралтай амилуулах лавшруулсан тусламжийн үйлдэл бүрийн дараа оролцогч багт алдааг залруулан зөвлөж, бататгасан нь мэргэжлийн өндөр түвшний арга хэмжээ болоход чухал нөлөө үзүүллээ.
Тус тэмцээнд Тэргүүн байранд Мөрөн сумын Далайн-Элбэрэлт Өрхийн эрүүл мэндийн төвийн баг, 2-р байранд Аймгийн нэгдсэн эмнэлгийн 1-р баг, 3-р байранд Шишгэд бүс буюу Улаан-Уул, Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумаас төлөөлөн оролцсон баг, тусгай байранд Оюу-Ундраа хувийн хэвшлийн эмнэлэгийн баг, Цэцэрлэг сумын баг тус тус шалгарлаа.
Тэмцээний үйл ажиллагааг эмнэлгийн орчин бүрдүүлэхэд тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэн оролцсон Ашид Буян ХХК, Мед импорт Монгол ХХК-уудад талархал илэрхийлье.
Хамтран зохион байгуулж, дэмжиж ажилласан Засаг даргын Тамгын газар, Засаг дарга Ш.Идэрбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ажлын алба, Монос-Хөвсгөл салбар, Ашид Буян ХХК, Мед импорт Монгол ХХК-ын хамт олондоо талархал дэвшүүлье.
Нийт оролцогч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.