“ХҮҮХДИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХҮҮХДЭД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ЭМГЭГҮҮДИЙН ОРЧИН ҮЕИЙН ОНОШИЛГОО,ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зорилго:Хүүхэд эмнэлэгт хүргэгдэн ирмэгц (эсвэл хүүхдийг үзсэн даруйдаа, хаана ч) хүүхдэд буй аюултай шинжийг 20 секундийн дотор илрүүлэн, эрэмбэлэн ангилж, үнэлгээний дагуу яаралтай тусламж үзүүлснээр эмнэлэг дэх хоног болоогүй эндэгдэл, улмаар хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой.

Сургалтыг -МУ-ын хүний гавьяат эмч,Клиникийн профессор,хүүхдийн зөвлөх зэргийн их эмч, ЭХЭМҮТ-ийн ЭХЭМҮТ-ийн  амьсгалын эрхтний эмгэгийн тасгийн зөвлөх эмч О.Солонго 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Эрүүл мэндийн газрын сургалтын өрөөнд 2023 оны 04 дүгээр сарын 24-25-ний өдрүүдэд онол дадлага хосолсон сургалтыг хийлээ.

Сургалтын нээлтийг Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай хийж, Хөвсгөл аймгийн хүүхдийн эндэгдлийн сүүлийн 5 жилийн байдлын талаар илтгэлийг хүргэлээ.  Сэргийлж болох шалтгаант эндэгдэл өндөр хэвээр байна.  Эрүүл мэндийн газрын хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Алтантуяа  өөрийн аймгийн хүүхдийн Сэргийлж болох эндэгдлийн талаар илтгэлийг тавьж,  эхний улирлын тохиодлоор кеис хэлэлцүүлэг хийлээ .

Хүүхдэд тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр, зохих сургалтад хамрагдсан эмнэлгийн бус ажилтан нар энэхүү сургалтанд хамрагдсанаар дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн байгууллагад хандсан өвчтэй бүх хүүхдийг дараах ангиллаар эрэмбэлэх, үүнд: Яаралтай шинж тэмдэг бүхий хүүхдүүд, Тулгамдсан шинж тэмдэг бүхий хүүхдүүд.Яаралтай бус шинж бүхий хүүхдүүд

2. Хүүхдийн амьсгалж буй байдалд болон амьсгалын замд үнэлгээ өгөх, яаралтай тусламж үзүүлэх

3. Хүүхдийн цусны эргэлт, ухаантай эсэх байдалд үнэлгээ өгөх

4. Хүүхдэд илэрсэн цохиулалт, оворгын байдал, уналтын үед тусламж үзүүлэх.

5. Суулгалт өвчтэй хүүхдэд илэрсэн хүнд зэргийн шингэн алдалтыг үнэлэх,

шаардлагатай тусламж үзүүлэх

6. ЭАЯТ-ийг өөрийн эмнэлэгт нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх  гэсэн сургалтуудыг  удирдамж, хөтөлбөрийн дагуу хийлээ.

Санхүүжүүлэгч: Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн газар,Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн байгууллага, “Ленус Мед” эм хангамж ХХК зэрэг байгууллагууд оролцлоо.

Сургалтанд  сумын эрүүл мэндийн төвийн хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан их эмч нар 24, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 4, аймгийн нэгдсэн эмнэлгийн  хүүхэд эмч 3,  нярайн эмч 2, яаралтай тусламжийн эмч 8 нар 41 эмч, мэргэжилтнүүд оролцлоо. 

Сургалтын явцыг зургаар өгүүлэхүй:

   Сургалтын явцад  тохиолдлыг өгч анхан шатны эрүүл мэндийн байгууллага багийн түвшингээс лавлагаа шатлалын тусламж хүргэх хүртэлх эмнэлгийн тусламжийг хэрхэн үзүүлдэг болон аюулгүй тээвэрлэлт, яаралтай тусламж үзүүлж байгаа байдал зэрэг олон төрлийн тусламжийг үзүүлсэн дадлага сургалтыг хийлээ.

Үр дүн: Сургалтын эхэнд мэдлэг үнэлэх 20 асуулттай үнэлгээний хуудсаар үнэлэхэд 37,5 хувь байсан бол сургалтын дараах түвшин 95,8 болж мэдлэгийн ахиц 58,3 % болж өслөө. 

 Сургалтын дараа  дүгнэлт  ярилцлагыг хийж сэргийлж болох эндэгдлээр хүүхдийг эндүүлэхгүй байх, хоног болоогүй нас баралтыг гаргахгүй байх, сургалт очоод эмч ,эмнэлгийн ажилчдадаа зааж хүргэн үр дүн гаргаж ажиллахаар амлалт авлаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *