#ДЭЛХИЙ_НИЙТЭЭР_ХДХВ_ДОХ_ЫН_АСУУДАЛД_АНХААРАЛ_ХАНДУУЛАХ_ӨДӨР
“Өнөөдөр 12 сарын 01
Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр
Монгол улсад ХДХВ-ийн тохиолдол анх 1992 онд бүртгэгдсэнээс хойш 30 жил өнгөрчээ.
Өнөөдрийн байдлаар 344 тохиолдол бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвар эмчилгээтэй, архаг халдварт тооцогдох болж, ХДХВ/
ДОХ-той хүн урт удаан чанартай амьдралаар амьдрах боломжтой болтол тусламж үйлчилгээ хөгжсөн.
Эхээс урагт дамжих халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдварын тохиолдлуудын 97 хувь нь бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогдсон.
Хэн бүхэн шинжилгээ өгч, ХДХВ-тай эсэхээ тодорхойлуулах боломжтой
Шинжилгээг үнэ төлбөргүй авах ба хувь хүний нууцыг чандлан хадгална.
Халдварт өртсөн хэн нэгнийг бус харин өвчнийг “нүд үзүүрлэж” халдварт өртөхөөс урьдчилан сэргийлээрэй