Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд “Залуу эмч нарын хамтын оролцоо” сургалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн сайдын А/136 дугаар тушаалаар 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулахад залуу эмч нартаа эрүүл мэндийн бодлого, чиглэл, хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг, эмнэлгийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний шинэ мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Хөвсгөл аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 60 залуу эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт 2022 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Мөн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагаа нэмэгдүүлэх зорилгоор 3 төрөлт спортын тэмцээнд оролцож, хурд хүч аваалж самбаагаа сорилоо.