Аймгийн төвөөс алслагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэж ажиллах зорилтын хүрээнд 2021-2022 онуудад Галт, Их-Уул, Хатгал, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Улаан-Уул сумын эрүүл мэндийн төвүүдийг иж бүрэн зөөврийн рентген аппаратаар улсын болон төсөл, хөтөлбөр, орон нутгийн төсвөөр рентген аппараттай болгож ажиллах эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг үе шаттай сургаж дадлагажуулах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн эрүүл мэндийн газар нь Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгт хүсэлт тавьж ажилласны үр дүнд Галт, Их-Уул, Хатгал, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Улаан-Уул сумдын эрүүл мэндийн төвүүдэд рентген аппарат хариуцан ажиллах эмч мэргэжилтнүүдэд “Рентген шинжилгээний багаж ашиглал-Цацрагийн хамгаалалт” (O2, X2) сэдэвт цахим сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулан ажилласан байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар рентген техникч болон хамтран хяналт тавин ажиллах мэргэжилтэн хамтдаа суралцаж ажлын уялдаа холбоог сайжруулж, багаар ажиллах нэгдсэн ойлголт мэдээллтэй болж үр дүнтэй суралцсан мэргэжилтнүүдэд сургалтад хамрагдсан гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгож Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан инженер хяналт тавин арга зүйн удирдлагаар ханган ажиллах болно.
АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР