Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийг сургаж хөгжүүлэх бодлогын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Энэрэл анагаах ухааны дээд сургуультай хамтран “Туслах сувилагч”-ийн олгох 1жилийн сургалтыг орон нутагт танхимаар зохион байгуулан сургалтын үйл ажиллагаа 2022оны 10дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн ЭМГ,НЭ-тэй хамтран онол, дадлагын сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтад аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа 20гаруй үйлчилгээний ажилтан хамрагдаж байна.Сургалтад оролцож байгаа оюутан нартаа сургалтын өндөр амжилт хүсэн ерөөье… Аймгийн ЭМГазар 2022.10.11