Хүний Эрхийн Үндэсний Комисс, Эрүүл мэндийн газартай хамтран “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг 09 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүд болон эмийн байгууллагуудын нийт 120 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Сургагч багшаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь салбарын мэргэжилтэн н.Тунгалагмөрөн ажиллав.