ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛ, СТРАТЕГИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл стратeгийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх эрүүл мэндийн салбарын санхүүгийн мeнжмeнтийн чадавхийг бэхжүүлэх нь” сургалтыг Азийн хөгжлийн банкны МОН 9701, МОН3843,МОН 3844 төслийн баг, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн удирдлага, санхүү төрийн сангийн хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс болон Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл хамрагдаж, сургалтаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт, төлбөрийн арга, журмын нэмэлт өөрчлөлт, нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур, Төлбөртэй тусламж, үйлчилгээний зохицуулалт, эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтын журмын танилцуулга, гэрээлэлтийн хэлэлцээр гэрээний загвар, гэрээ дүгнэх, гэрээний шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшин гэх мэт мэдээллүүдийг хийлээ.

Сургалтын зөвлөхүүдээс гаргасан загвар дээр аймгийн нэгдсэн эмнэлэг болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний загвар, санхүүгийн өртгийн загварыг тооцон ажиллаж, эрүүл мэндийн байгууллагуудын үр ашиг, санхүүжилтийн шинэчлэлийн бодлогыг амжилттай нэвтрүүлэх, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид анхаарч ажиллах суурь болсон.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *