Сургуулийн сэтгэл зүйч нарт сургалт зохион байгууллаа

“Сэтгэл зүйн эрүүл мэнд хамтын оролцоо” сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж, Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйч нар оролцов. Уг сургалтаар сургуулийн сэтгэл зүйч нарын ажлын байрны тулгамдаж буй асуудал, Сэтгэл зүйч мэргэжлийн ажлын байрны онцлог, “Хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зураглал батлах тухай” Эрүүл мэндийн сайдын А/779 тушаалийг тус тус танилцуулж мэдлэг мэдээлэл олгосон. Манай аймгийн хувьд мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор, Эрдмийн далай, Гурван Эрдэнэ, Титэм, Авъяас сургуулиуд, Рашаант, Төмөрбулаг, Хатгал зэрэг сумдад сэтгэлзүйч ажиллаж байна. Цаашид бодлогоор бүх ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулна.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *