Зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтны ‘ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВҮҮДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ’ сэдэвт зөвлөгөөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 3-р сарын 11,12нд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, ЭМС-ын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, ДЭМБ-ын НДББ-ын төвийн Эрүүл мэндийн ноцтой байдлын хөтөлбөрийн мэргэжилтэн, тархвар судлагч Манилая Пэншай нар нээж, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж. Мөн Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица цахимаар мэндчилгээ хүргүүллээ. 2022 оны зөвлөгөөнд харьяа орон нутгийн 15 ЗӨСТ-ийн дарга, ЗӨСҮТ-ийн алба, тасгийн дарга нийт 72 мэргэжилтэн оролцож, 2021 онд хэрэгжүүлсэн тайлант ажлын үр дүн болон 2022 онд хийх үйл ажиллагаа, 2022-2025 онд зоонозын салбарын хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэж өндөрлөлөө.