Хөвсгөл аймагт сургуульд суурилсан эрт илрүүлэг үзлэгийн нээлтийг хийж, үйл ажиллагааг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын хүрээнд “СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-ийг өнөөдөр эхлүүллээ.

Тус үзлэгт Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчид хамрагдах ба

😁Шүд

🧐Нүд

❤️Зүрхний эрт илрүүлгийн үзлэг 1,2 үе шаттайгаар оношлогоо, эмчилгээ хийгдэнэ.

✅Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч дарга Ц.Гансүх, Боловсролын газрын дарга О.Бадраа, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ю.Энхжаргал, Хөвсгөл Шүдний холбооны тэргүүн Б.Энхсайхан болон шүдний эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ЕБС-ын захирал, сургуулийн эмч нар, эцэг эхийн төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *