“Сувилагч” мэргэжлээр дэд бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшиж, орон нутагтаа шууд ажлын байраар хангагдах боломж бүрдэж байна.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, сувилагчийн хүртээмж нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Сувилагч” мэргэжлээр дэд бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшиж, орон нутагтаа шууд ажлын байраар хангагдах боломж бүрдлээ.

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр суралцах оюутныг дэмжих арга хэмжээ тусгагдсан.

Стандартаар эмч, сувилагчийн харьцаа 1:2 байдаг боловч манай аймагт 1:1,7 буюу стандартдаа хүрдэггүй улмаар 10000 хүн амд ноогдох их эмч сувилагчийн дундаж улсын хэмжээнд 42.8 байгаа бол манай аймаг 35.7 буюу 7.1 пунктаар бага байна.

Иймд аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар, Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай хамтран сургалтын бааз болох аймгийн Нэгдсэн эмнэлэг, Политехникийн коллежийг түшиглэн орон нутагт “Сувилагч” бэлтгэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр бага эмч, эх баригч мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүд богино хугацаагаар “Сувилагч” мэргэжил эзэмших, элсэлтийн ерөнхий шалгалтад тэнцэж, тухайн сургуулийн шалгуурыг хангасан оюутнууд “Сувилагч” мэргэжлээр дэд бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшиж, орон нутагтаа шууд ажлын байраар хангагдах боломж бүрдэж байна.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *