Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 20- дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт, Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу “Ажлын байран дээр эрүүл мэндийг дэмжих сайн дурын ажилтан бэлтгэх сургалт”-ыг аймгийн ЭМГ, Мөрөн сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.
Сургалтад Мөрөн сумын төрийн болон хувийн хэвшлийн 50 аж ахуйн нэгж байгууллагын сайн дурын ажилтнууд хамрагдлаа.
Уг сургалтыг МСЭМХ-ны хөвсгөл аймаг дахь салбар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, ЭМГ-ын НЭМТ, ЭТҮХ-ийн мэргэжилтнүүд зохион байгуулж ажиллалаа.
Сургалтаар
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, бодлого,
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах журам ЭМС-ын 2017 оны А/472 дугаар тушаал,
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл, хорт зуршлаас татгалзах нь,
Ажлын байран дээрх идэвхтэй дасгал хөдөлгөөн, түүний ач холбогдол, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь,
“Эрүүл зөв хооллолт”,
Эрт илрүүлэг үзлэг, түүний ач холбогдол,
Ажлын байрны стресс менежмент,
Ажлын байрны гадаад болон дотоод орчны эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн эрүүл ахуй,
Ажлын байран дээр анхны тусламж үзүүлэх нь,
Халдварт өвчин, БЗДХ, сайн дурын дархлаажуулалтын ач холбогдол, Сүрьеэ өвчнөөс сэргийлэхэд ажлын байрны дэмжлэгт орчин, сайн дурын ажилтны оролцоо зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч ажиллалаа.