БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БУСАН ХОТЫН СО ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ГУН ХАН СҮ БОЛОН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРТ ЗОЧЛОВ.
Солонгос улсын Бусан хотын Со дүүргийн Засаг дарга Гун Хан Сү, Самюк Бусан эмнэлэг Эрүүл мэндийн шинжилгээний албаны багийн дарга Квон Юунгол, Бусан их сургуулийн эмнэлэг Олон Улсын эрүүл мэндийн төвийн дарга И Жонгюү, Со дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ян Тэин, Төлөвлөлт хяналтын албаны дарга Пан Юунжүн тэргүүтэй төлөөлөгчид Эрүүл мэндийн газрын удирдлага, хэлтсийн дарга, нэгдсэн эмнэлгийн захирал нартай уулзалт хийлээ. Энэхүү уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын М.Үүрийнбаяр нь “Эрүүл мэндийн салбарын танилцуулга” хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл солилцож хамтран ярилцсан байна.
Цаашид эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх , шинэ дэвшилтэд технологи хамтран орон нутагт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал хүсэлтээ танилцуулсан болно.