Эрүүл мэндийн газрын Эцэг эхийн зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн төв хамтран Байгууллагын ажилчдын 6-аас дээш бүлгийн ангид суралцдаг ЕБС-ийн сурагчдын анги хамт олонд
ЭМГ-ын дэргэдэх Өсвөр үеийн кабинетыг сурталчлах, Эрүүл мэндийн боловсрол олгох, Эцэг эхийн ажлын байртай танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Энэ удаа ЭДЦС-ийн 8б ангийн 49 сурагч хамрагдаж, дараах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:
ЭМГ-ын бүтэц, үйл аижллагааны талаар товч танилцуулга,
ЭМГ-ын хэлтэс, нэгжээр танилцах
Эрүүл бус хүнсний хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг, Өсвөр насны хүүхдүүдэд илэрдэг сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг даван туулах арга зам сэдвийн хүрээнд сургалтанд тус бүр хамрагдлаа.