ДЭМБ-ын зүгээс тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг цаг алдалгүй, зөв оношлох нь нэн чухал болохыг онцолж, 2024 оны Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг “Оношилгоог зөв, аюулгүй хийе!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг угтан эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Оношилгооны аюулгүй байдал” сэдэвт сарын аян зохион байгуулж байна.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” сургалт зохион байгуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадварыг олголоо. Тус сургалтад Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл бүхий 25 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.